Турк улсад онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-19 11:54:29
АНКАРА. /Anadolu/. Улс орон даяар зарласан онц байдлын хугацааг Туркийн парламент өчигдөр дахин гурван сараар сунгалаа.

Дөрөвдүгээр сарын 19-ний 01:00 цагаас эхлэн онц байдлын хугацааг дахин гурван сараар сунгах тухай саналыг тус улсын парламент дэмжсэн байна. Онц байдлын хугацааг гурав дахь удаагаа сунгасан нь энэ юм.

Өнгөрсөн зун 249 хүний аминд хүрч, 2200 орчим хүн гэмтэж бэртэхэд хүргэсэн төрийн эргэлт хийх оролдлогын дараа буюу долдугаар сарын 20-нд Турк улс даяар онц байдал зарласан билээ.

Г.Доржханд

 

 
Холбоотой мэдээ