Мал төллөлтийн явцын талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-19 08:08:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээний талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл, "Эрдэнэс-Монгол" компанийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаархи мэдээллийг сонсохоор товлосон байна.

Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдал болон мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох юм.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо " Их Эзэн Чингис хаан" танхимд хуралдана. Хуралдаанаар Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдал болон ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар БСШУСЯ-ны мэдээллийг сонсоно.

Мөн Өргөдлийн байнгын хороо 14.00 цагт хуралдаж, 2017 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэх юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ