Эрдэмтэд яст мэлхийн шинэ төрлийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-10-23 17:13:39

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадор улсын Галапагосын арлуудад амьдардаг аварга том яст мэлхийн шинэ төрлийг олон улсын эрдэмтдийн баг илрүүлсэн тухай тус бүлэг аралд оршдог Үндэсний дархан цаазат газар мэдээлжээ. 

Санта-Крус арлын хоёр бүсэд амьдардаг яст мэлхийнүүд нэг төрөлд хамаарагддаг гэж урьд нь үздэг байсан байна. Гэхдээ удамшлын судалгаа энэ таамгийг нотлоогүй аж. “Chelonoidis donfaustoi” гэж нэрлэсэн шинэ төрлийн яст мэлхийнүүд ихэвчлэн уг арлын зүүн хэсэгт тааралддаг ажээ.

Шинэ төрлийг оруулаад Галапагосын арлуудад одоо нийтдээ аварга том яст мэлхийний 11 төрөл амьдардаг байна. Өөр дөрвөн төрөл устаж үгүй болсонд тооцогдож байгаа аж. 121 жижиг, 14 том арлаас бүрддэг энэ бүлэг аралд Английн байгаль судлаач Чарьлз Дарвин 1835 онд маш олон нээлт хийсэн билээ. Галапагосын арлыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 1978 онд оруулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ