Францад авто ослоор 42 хүний амь үрэгджээ

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-10-23 17:08:18

БОРДО. /BBC/.  Францын баруун урд нутагт автобус, ачааны машин мөргөлдсөнөөр наад зах нь 42 хүний амь үрэгдлээ.

Бордо хотоос зүүн тийш Жиронда бүсийн Либурн орчим тээврийн хоёр хэрэгсэл урд урдаасаа мөргөлдсөн байна.

Амь үрэгдэгсдийн дийлэнх нь автобусанд сууж явсан насанд хүрэгчид байна хэмээн гал сөнөөгч Францын “AFP” агентлагт мэдээлжээ. Ачааны машины жолооч ч мөн амь үрэгджээ.

Мөргөлдсөний дараа хоёр машин гал гарсан байна.

“Sud Ouest” сонинд мэдээлснээр, автобусанд амрахаар явсан өндөр настнууд явснаас тав нь л амьд үлджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ