Австралийн элчин сайд Увсад айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 16:23:45
Увс /МОНЦАМЭ/ Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтриг Увс аймагт ажлын айлчлал хийж байна.
Түүнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар хүлээн авч уулзлаа. Увс аймгийн Засаг даргын хувьд Австралийн ЭСЯ-аас дэмжин хэрэгжүүлж буй боловсролын салбарын хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлээд хөдөө аж ахуйн салбараар дэлхий даяар алдартай Австралийн туршлагыг судлах, мөн ноос боловсруулах үйлдвэрийн зарим технологийг тэргүүн туршлага болгон нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулжээ.
Австрали улс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбар ялангуяа умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин нээж амжилттай үр дүнд хүрч байгаа бөгөөд энэ талаар хамтран ажиллах боломжтой хэмээн Элчин сайд онцолсон байна.
Элчин сайдын яамнаас 240 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлдэг байна. Үүнд Монгол Улсаас жилд 50 гаруй оюутан магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж байгаа аж.
Австрали улсын ЭСЯ нь 2015 оны 12 сард Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд энэ жил Монгол Улс ба Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ