Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 40 иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 15:15:17
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улсын хэмжээнд 860 гаруй мянган өрхөөс, Увс аймгийн хэмжээнд 21494 өрхөөс санамсаргүй түүврийн аргаар сонгож санал асуулга авах аж.
Үүнд Улаангом сумын 6-р баг, Өмнөговь сумын Улиастай баг, Ховд сумын Шивэр баг, Бөхмөрөн сумын Гурван жигэртэй баг тус бүрээс 10 өрхийн нэг буюу аймгийн хэмжээнд 40 хүн сонгогджээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгын судалгааны 1-р шатны судалгаа энэ сарын 13-20-ны хооронд явагдах бөгөөд өчигдөр Улаангом сумын 6-р багийн иргэн Б.Эрдэнэ-Очир хамгийн анхных нь болж санал асуулгад оролцсон байна. Хоёрдугаар шат нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 40 иргэнээсээ дахин түүвэр хийж аймгийн хэмжээнд 20 хүртэл иргэнийг Монгол Улсын Их хурлын даргын урилгаар Төрийн ордонд энэ сарын 29-30-нд болох сургалтанд хамруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулах саналыг нь дахин авах юм байна.
Б.Батхүү
 
Холбоотой мэдээ