К.Роналду Европын цомын тэмцээнүүдэд 100 гоол оруулсан түүхэн дэх анхны тамирчин боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-14 09:04:05

МОСКВА./TASS/. Португалын шигшээ баг, Испанийн “Реал” клубын довтлогч Криштиану Роналду Европын цомын тэмцээнүүдэд 100 гоол оруулсан хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн анхны хөлбөмбөгчнөөр тодорлоо.

Аваргуудын лигийн тэмцээний 1/4-ийн шигшээд Германы “Бавари”-тай хийсэн тоглолтонд Роналду 99 дэх болон 100 дахь гоолоо хийжээ. Өдгөө 32 настай тэрбээр ийм амжилт гаргахын тулд 143 тоглолтод оролцсон байна.

Роналдугийн араас Аргентины довтлогч, “Барселона” клубын тоглогч Лионель Месси  97 гоолоор нэхэж яваа бол 76 гоолоор “Реал” клуб, Германы “Шальке”-ийн довтлогч байсан Рауль удаалж байна.

О.Барс

Холбоотой мэдээ