Иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-12 16:55:45

НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Эйч ар” клуб хамтран энэ сарын 14-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна.

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцох аж. 

Өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх,  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж буйг албаныхан хэллээ.

 

Холбоотой мэдээ