Амиа алдсан цэргийнхний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-12 15:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 15:25 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байх үеэр байлдааны гар гранат тэсэрч, хоёр цэргийн алба хаагч амиа алдсан тул тэдний ар гэрийнхэнд УИХ-ын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.

Мөн ослын улмаас 8 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Иймд тэдгээр алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг салбарын сайд А.Цогцэцэгт үүрэг болгов. Түүнчлэн хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцож, сахилга батыг чангатгахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ мөн үүрэг болгов.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ