Сурагчдаас мөнгө татдаг гэх гомдлыг АТГ шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-10 10:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т “Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”,“Шалгалтын комиссынхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол тус газрын 1800-1969 дугаарын утсанд  ирсээр байна.

Эдгээр гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж эхэлжээ. Сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалтын үеэр сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг  сургуулиудад хүргүүлсэн байна.  Мөн  иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчдаас энэ мэт  хууль бус  үйлдлийн талаарх санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд авч байна гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ