"Хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлье” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:10:19

Жил бүрийн 10 сарын 20-нд тохиодог Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан аймгийн Статистикийн хэлтсээс “Хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлье” уриатай сарын аяныг эхлүүллээ.

Аянаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn-ийг иргэдэд суртчилж, статистикийн бүтээгдэхүүнийг хаанаас хэрхэн авч ашиглах талаар мэдээлэл олгох ажлыг Арвайхээр, Баянгол, Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан сумдад зохион байгуулаад байна.

Мөн тус хэлтсээс үйл ажиллагаагаа олон нийтэд таниулахын тулд сар бүрийн 10-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бүхий л салбарын статистик дүн мэдээллийг иргэдэд өгч байгаа юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ