УИХ дахь намуудын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-05 11:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар үг хэлснээр чуулган албан ёсоор нээлтээ хийсэн юм. Одоо УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

Бүлгийн хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрах эсэх, мөн төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм.

Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахаар болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ