“Цөм хөтөлбөр-Сайн хичээл” туршлага солилцох сургалт болов

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:45:00

Дархан сумын Есдүгээр сургуулиас хэрэгжүүлж байгаа “Цөм хөтөлбөр-Сайн хичээл” нь хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр болон үргэлжилж гадаад хэлний “Заах аргын нэгдэл”-ээс Англи, Орос хэлний судалгаат хичээлийг 6-9 дүгээр ангиудад заажээ.

Тухайн хичээлд ЕБС-ийн 70 гаруй багш сууж хэлэлцүүлэг өрнүүлж туршлага солилцсон байна. Өнөө үед гадаад хэлний мэдлэг нь хүмүүсийн боловсролын нэг хэмжүүр болсныг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Гадаад хэлийг сурагчид ерөнхий боловсролын сургалтаар эзэмшиж хэрэгцээтэй үед ашиглах чадвартай болбол тухайн хичээл ач холбогдолтой болно. Гэвч ЕБС-иуд гадаад хэлний мэдлэгийг төдийлөн хэрэгцээ хангахуйц эзэмшиж чаддаггүй, ямар нэгэн сургалтын төвд давхар суралцдаг гэсэн албан ёсны судалгаа гарчээ. Иймээс тухайн хэлний мэдлэгийг сурагчдад олгож чөлөөтэй ярьж сурахын тулд үгийн зөв дуудлага, үгсийн сангийн мэдлэг, дүрмийн зөв хэрэглээг хөгжүүлэх нь чухал бөгөөд хэрхэн сонирхолтойгоор заах зэрэгт багш нар ихээхэн анхаардаг байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ