УЕФА-д ДАШТ-2026-гийн 16 эрх оногдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-31 16:38:33

МОСКВА. /TASS/. Нийт 48 баг оролцох ДАШТ-2026-гийн 16 эрхийг Европын Хөлбөмбөгийн холбоонд /УЕФА/ олгоно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ хэвлэлийн алба мэдээллээ.

Пүрэв гарагт болсон FIFA-гийн зөвлөлийн товчооны хурлын үеэр ДАШТ-2026-ийн эрхийг хөлбөмбөгийн холбоодод хуваарилах тухай зөвлөмжийг гаргажээ.

УЕФА-д 16, Африкийн Хөлбөмбөгийн холбоонд 9, Азийн Хөлбөмбөгийн холбоонд 8, Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн холбоо /CONMEBOL/ болон Хойд Америк, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоонд /CONCACAF/ тус бүр 6 эрх, Далайн орнуудын Хөлбөмбөгийн холбоонд 1 эрх өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үлдсэн хоёр эрхийг зургаан баг хоорондоо өрсөлдөж авах юм. Энэхүү зөвлөмжийг батлуулахаар ФИФА-гийн зөвлөлд танилцуулах ба тус зөвлөлийн хуралдаан Бахрейны нийслэл Манама хотод 5 дугаар сарын 9-нд болно.

ДАШТ-нд оролцогчдын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг ФИФА-гийн зөвлөл 1 дүгээр сарын 10-нд гаргасан билээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ