Афганистан дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд хар тамхи хэрэглэж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-31 11:23:47

КАБУЛ./ВВС/. Мансууруулах бодис хэрэглэсэн болон түүнийг хууль бусаар биедээ авч явсан гэх үндэслэлээр Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын ЭСЯ-ны зургаан ажилтныг ажлаас нь халсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Эдгээр зургаан хүн нь АНУ-ын иргэд болон гэрээгээр ажилладаг хувийн харуул хамгаалалтын компанийн ажилтнууд ажээ.

Тэдний нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай харагдсанаар бусдыг нь мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Кабул дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд “Төрийн Департаментын албан хаагчид болон гэрээт ажилтнууд ийм зөрчил гаргана гэдэг бол ноцтой хэрэг” гэжээ.

АНУ тэргүүтэй эвсэл 2001 онд “Талибан” бүлэглэлийн эсрэг дайн зарласнаасаа хойш мансууруулах бодистой тэмцэхэд хэдэн тэрбум доллар зарцуулаад байгаа аж.

Афганистан  нь героины гол орц болох опиум үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улс юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд опиумын үйлдвэрлэл 43 хувиар нэмэгджээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ