ОХУ Иракаас албан ёсны хүсэлт аваагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-22 12:59:18

МОСКВА. /TASS/. Сирид үзүүлж буй цэргийн тусламжтай адил ажиллагааг Иракт явуулах албан ёсны хүсэлт тус улсаас ирээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Богданов мэдэгдэв.

“Хэрвээ хүсэлт хүлээн авбал бид нягтлан судална. Одоогийн байдлаар үүнээс өөр хэлэх юм алга” гэж Богданов мэдэгджээ.

Сирийн Засгийн газарт хэрэгтэй байгаа тусламж Иракийн эрх баригчдад хэрэггүй бололтой гэж тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр, “цэргийн болоод технологийн тал дээр Ирактай хамтран ажиллах нь ондоо асуудал. Бидний дунд хэрэгжүүлсэн олон гэрээ, хэлэлцээр бий бөгөөд эдгээр нь бидний зүгээс Иракийн эрх баригч, төрийн байгууллагуудад үзүүлсэн тусламж юм. Эдгээр тусламж нутаг дэвсгэр дээрх террористуудтайгаа тэмцэх Иракийн ажиллагаанд нэмэр болно” гэж онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ