2021 онд галактикуудыг судлах одон орны төв Хятадад байгуулагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-27 16:47:38

БЭЭЖИН. /TASS/.  2021 он гэхэд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нутаг дэвсгэрт сансрын туяаг судлах зорилгоор одон орны судалгааны томоохон төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт "China Daily" сонинд бичжээ.

Тус төвийг байгуулснаар Хятадын эрдэмтэд галактикуудын үүсэл, орчлон ертөнцийн хувьслын үйл явцыг нарийвчлан судлах боломжтой болох юм.

Уг төслийг Хятадын Хөгжил, шинэтгэлийн улсын хороо дэмжиж, 1,2 тэрбум юань /180 сая доллар/ төсөвлөжээ. Одон орон судлалын энэ төв далайн түвшнээс дээш 4,4 мянган метрийн өндөрт байрлах аж. 

Эрдэмтдийн хэлж байгаагаар, орчлон ертөнцийн үүслийн эхэн үед байсан реликт /фоон дэвсгэр/ цацрал туяаны судалгаанд онцгой анхаарал хандуулах ажээ. Ийм цацрал оршин байдаг гэдгийг 1965 онд туршилтаар тогтоож байжээ. Реликт цацрал туяа нь "Их тэсрэлт" болсон гэдгийг нотлох гол зүйл юм. 

О.Барс

 

 

Холбоотой мэдээ