Хятад, Францын эрдэмтэд Зика вирусын вакцин гарган авчээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
bars@montsame.mn
2017-03-27 13:41:52

БЭЭЖИН./TASS/.Хятад, Францын хэсэг эрдэмтэд Зика вирусын рекомбинант вакциныг гарган авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

“Энэ нь Зика вирусын вакциныг АНУ, Франц болон бусад орнууд бүтээснээс хойш дэлхийд долоо дахь удаагаа, Азид анх удаагаа вакцины клиник туршилт эхэлсэн гэсэн үг. 2019 он гэхэд уг бэлдмэлийг Африкт нийлүүлж эхэлнэ хэмээн найдаж байна” гэж Хятадын ШУА-ийн дэргэдэх Пастерын хүрээлэнгийн захирал Тан Хун ярилаа. 

Түүний ярьснаар, эрдэмтэд эхлээд рекомбинант исгэгчээс вакциныг ялган авчээ. Хулгана дээр хийсэн туршилтын явцад уг бэлдмэл үр дүнтэй гэдэг нь батлагдсан ба хулганы хувьд вирусын үхлийн тунг даан гарч чаджээ. Тан Хуны ярьснаар, вакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой аж. 

О.Барс

 

 


 

Холбоотой мэдээ