Монгол оронд үүл судлалыг хөгжүүлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-03-23 18:54:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс (УЦУОСМХ) дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан "Үүлийг танин мэдэх нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлыг нээж УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа хэлэхдээ, "Монгол Улсын цаг уур судлалд үүлний судалгаа дутмаг байна. Үүлний төрөл, шинж чанарыг таньж мэдсэнээр аливаа цаг агаарын үзэгдлийн хөгжлийн үе шат, шилжилтийг нарийвчлан тооцох цаашид бүс нутгийн энерги болон чийгийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой" гэв.

Тус бага хуралд усны нөөц, гадаргын ус, үүлийг хиймэл дагуул ашиглан ажиглах, үүлний өндрийг хэмжих сейлометр багаж, монгол орны байгалийн бүсийн ирээдүйн төлөв сэдэвт нийт таван илтгэлийг хэлэлцлээ.

УЦУОСМХ-ийн доктор Д.Дуламсүрэнгийн "Монгол орны байгалийн бүсийн ирээдүйн төлөв" сэдэвт илтгэлдээ, монгол орны хөрсний хуурайшилт 20 жилийн дотор 120 км-ээр ихсэх хандлагатай байгаа нь ундны усны хомсдолд хүргэж усалгаагүй газар тариалан эрхлэхэд хүндрэл гарахыг дурдав.

Б.Гаваа

 

Холбоотой мэдээ