Архангай аймаг багш, сурагчийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-21 15:34:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Ирээдүй 1+1”, “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийг энэ сардаа багтаан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллгааны хөтөлбөр батлагдсан. Энд хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр хичээллэх боломж бүрдүүлэх үүднээс “Ирээдүй 1+1”, мөн сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, сурч, ажиллах орчинг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн байдаг.

Тэгвэл эдгээр дэд хөтөлбөрүүдийг боловсруулах хэлэлцүүлгийн ажлыг аймгийн БСУГ-аас явуулж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагч, багш нар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн, МСҮТ зэрэг байгууллагуудын ахмад судлаачдаас санал авчээ.

Багш, сурагчийн дээрх хөтөлбөрүүд тодорхой төсөв санхүүгээр хэрэгжих бөгөөд хэрэгжсэнээр хүүхэд, эцэг эх, багш нарын  уялдаа холбоо сайжирч, хүүхдийн сурлага, хүмүүжил, багшийн үйл ажиллагаанд ахиц гарна гэж үзэж байна.

 

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ