ЗДТГ-ын хамт олон Зэвсэгт хүчний 338-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-17 17:06:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдрийг угтан Сүхбаатар аймгийн Цэргийн штабын зүгээс Засаг даргын тамгын газрын хамт олныг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн үйл ажиллагаатай таницуулах ажлыг зохион байгуулжээ.

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, аймгийн ЗДТГ-ынг хамт олныг угтан авч, байлдааны үед ашиглах зориулалт бүхий галт зэвсгүүд, техник хэрэгсэл, авто машинуудыг үзэсгэлэн хэлбэрээр таницуулсан нь тус хамт олны сонирхолыг ихээр татсан байна.  

Аймгийн засаг дарга З. Энхтөр, орлогч дарга Т. Амарбаатар болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, ажилтан албан хаагчид гээд 40 гаруй хүн Зэвэгт хүчний 338 дугаар техникийн байр, цэргийн байр, цэргийн гал тогооны үйл ажиллагаатай танилцжээ. Засаг дарга З. Энхтөр 338 дугаар ангийн хамт олонд дурсгалын зүйл гардуулж, хоёр албан хаагчийг засаг даргын Баярын бичгээр шагнажээ.

Мөн ангийн зүгээс тус хамт олныг цэргийн хоолоор дайлсан байна.  

Зэвсэгт хүчний 338 дугаар анги 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд аймгийн ЗДТГ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ангийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь анхных юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ