“Залуу малчдаа дэмжих аян” Баянхонгорт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-15 19:23:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Залуу малчдыг дэмжих аян” аяны хүрээнд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Увертюра хамтлаг “Монгол минь” аялан тоглолтоо Баянхонгорчуудад толилуулж байна. Тоглолтын орлогоор Баянхонгор аймгийн нэг залуу малчин айлыг сонгон, 50 эм төлөг авч өгч, малжуулах аж.

Тус аяныг УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачилгаар эхлүүлжээ. Аяныг зохион байгуулагчид Баянхонгор аймагт өнөөдөр ажилласан юм. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай өдрийн 11:00 цагт уулзаж "Манлайллын ур чадвар" сэдэвт лекцийг тавьсан бол 13:00 цагт ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудад “Мэргэжил сонголт, Ажлын гараа лекцийг тавьж, 15:00 цагаас “Залуу уяачдын чуулган”-д оролцжээ.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ