Хилчид хамгийн мэргэн нь байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-15 16:58:47

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн хүрээний хүчний байгууллагуудын дундах “Хэн сайн буудах вэ” гурван төрөлт тэмцээнд хилийн 0132-р ангийн алба хаагчид тэргүүллээ.

Харин дэд байрт аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрт ЗХ-ний 327-р анги шалгарав. Тэмцээнийг Дорнод аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас зохион явуулсан юм. Жил бүр зохиодог уламжлалт тэмцээнд нийт 12 байгууллагын баг тамирчид 9 мм-ийн гар буу, мэргэн буудагчийн винтов СВД, автомат АКМ гэсэн гурван төрлөөр оролцож цэц мэргэнээ сорьсон байна.

Энэ өдрүүдэд Дорнод аймагт цэргийн баярт зориулан “Хайрлан дуулах эх орон” тэмцээн, Баярын хурал, Дуут жагсаал зэрэг олон ажил зохиохоор төлөвлөжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ