Словак Унгар руу цагдаагийн 50 офицер илгээжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-21 13:02:24

БРАТИСЛАВА. /Xinhua/. Унгар-Сербийн хил орчмын Шенгений бүсийг хамгаалах зорилгоор Словак Унгар руу цагдаагийн 50 офицер илгээсэн байна.

Энэ нь Словакаас үзүүлж буй туслалцаа бөгөөд Австрид орогнол хүсэж буй хүмүүсийг түр хугацаанд тогтоон барьж, амьсгаа авахад нь тус болох ажил хэрэгч хувь нэмэр юм гэдгийг Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо онцолжээ.

Хилийн чанад дахь ажиллагаанд анх удаа ийм олон цагдаагийн ажилтныг илгээж байна гэж Словакийн Цагдаагийн корпусын ерөнхийлөгч Тибор Гаспар мэдэгдэв.

Офицерууд дөрөв хуваагдан Унгар, Чех, Польшийн цагдаа нартай эргүүл хийх ажээ. Чехээс 50, Польшоос 70, Словак 70 гээд цагдаагийн нийт 170 офицер Унгарт ажиллана.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ