Майдар эргэх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Хаврын тэргүүн сарын шинийн 16 буюу өнөөдөр Увс аймгийн Улаангом хотноо Майдар эргэх ёслол боллоо.
Увс аймгийн Дэчинравжаалин хийдээс Майдар эргэх ёслолыг зохион байгуулсан бөгөөд сүсэгтэн олон олноороо даган баяссан юм. Майдар бурхан нь энэрэл нийгүүсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг ажээ. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд аливаа бүхнийг амар амгалан оршихыг билгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм байна.
Энэхүү ёслолд оролцохоор Увс аймгийн зарим сумдаас хүртэл сүсэгтэн олон хүрэлцэн иржээ.
Б.Батхүү