Увс аймгаас Солонгост ажиллахаар 20 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 14:40:59

Увс /МОНЦАМЭ/ Жил бүр Монгол Улсаас БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргадаг. Энэ хүрээнд Увс аймгаас 20 хүнийг гаргах квот ирсний дагуу бүртгэж аваад байна.

Эдгээр хүмүүс нь ирэх сарын 10-аас 8-р сарын 8-ны хооронд ХХҮЕГ-аас зарласан шалгалтын хуваарийн дагуу Улаанбаатар хотод очиж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд орох аж. Улмаар шалгалтанд тэнцсэн тохиололд эрүүл мэндийн үзлэгт орж, бичиг баримтын бүрдэлтээ хийснээр солонгос улсад гэрээгээр ажиллах эрх нь үүсэх юм байна. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа ч Увс аймагт цөөхөн квот ирдэг байна.

Иймд цаашид квотыг нэмэгдүүлэх хүсэлтээ гаргана гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байв. Энэ жилийн бүртгэл зарлагдсанаас хойш бүртгүүлэх хүсэлтэй олон иргэд хандсан ч шаардлага хангасан 20 хүнийг л бүртгэсэн байна. Эдгээр иргэдийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, эрүүл мэнд, бичиг баримт бүрдүүлэлтийн шалгалтууддаа тэнцсэнээр тус улсад гэрээгээр ажиллах эрх нь үүснэ гэлээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ