Хонгорын дугуйчид бүтээн байгуулалттай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:54:01

Энэ онд Баянхонгор аймагт Дугуйчдын клуб байгуулагдсанаар байнгын 30, хөдөлгөөнт 100 орчим гишүүнтэй болжээ. Тэд аймгийнхаа Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт зэрэг сумд руу дугуйн аялал хийж, түүх соёлын дурсгалт газруудтай танилцсан байна.

Тэгвэл энэ сарын 25-ны 09.00 цагаас “Намрын хотыг тойрох дугуйн аялал”-ыг аймгийн төв Баганат талбайгаас эхлэхээр болжээ. Тэд Баянхонгор хотод хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, хамтдаа нэгэн өдрийг эрүүл мэнддээ анхаарч, зугаатай өнгөрүүлэхээр шийдсэн байна.

Дугуйчдын аялалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд гишүүнээр элсүүлэх ажлыг байнга явуулдаг байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ