Татвар бүрдүүлэх ажил урагштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-11 18:30:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт татвар бүрдүүлэх үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Тус аймгийн Татварын хэлтсийн гаргасан тоон мэдэээллээс үзэхэд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд улс, орон нутагт нийт 2.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээс 2.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 118.4 хувиар давуулан биелүүлжээ.

Үүнээс сум дүүргийн төсөвт 513.6 сая төгрөг оруулахаас 489.3 сая, аймгийн төсөвт 1.5 тэрбум төгрөг оруулахаас 1.7 тэрбум төгрөг оруулж  орлогыг 2.2 тэрбум төгрөгт хүргэснээр орон нутгийн төсвийн орлогыг 110.3 хувьд хүргэж, давуулан биелүүлсэн аж.

Орон нутгаас уул уурхайн томоохон компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж татвараа цаг хугацаанд нь төлөх шаардлага тавьсан нь орон нутагт татвар төвлөрөхөд  эерэг нөлөө үзүүлсэн байна.

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ