Төрийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-07 17:51:58

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн 22 агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

ТЗУХ-ын дарга У.Ганзориг Зөвлөн туслах ажлын үр дүн, түүнээс гарсан зөвлөмжийг өчигдөр болсон албан байгууллагуудын дарга, удирдлага нарын цуглааны үеэр танилцуулжээ. Энэ ажлын хүрээнд тухайн байгууллагын төрийн албаны стандарт, бодлого төлөвлөлт, хүний нөөцийн бүрдүүлэлт, иргэдийн санал өргөдөл гомдлын шийдвэрлэлт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлын талаар хэлэлцэн санал бодлыг нь сонсчээ. Мөн төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, төрийн албан хаагчдын харилцаа хандлага, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцсон байна. Эцэст нь төрийн байгууллагын дотоод ажлын эмх цэгц, төрийн албаны стандартын хэрэгжилтийг сайжруулах, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ