Д.Трампын зангианд скоч наалдсан талаар цахим ертөнцөд шуугиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-03-07 12:00:03

ВАШИНГТОН. /Dailynews/. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын зангианд скоч наалдсан байгааг харуулсан гэрэл зураг нийгмийн сүлжээнд түгснээс хэдэн сарын дараа салхинд намирах улаан зангиа нь цахим ертөнцөд түүний цоо шинэ нэрийн хуудас болоод байна.

Баасан гарагт Орландогийн олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын төрийн тэргүүний онгоц буух үеэр нэгэн гэрэл зурагчин төрийн тэргүүний салхинд хийсч буй зангианд скоч наалдсан байгааг гэрэл зурагтаа буулгажээ.  

Уг зураг вирус адил хурдтай тархсан бөгөөд твиттер дэх жиргээчид Ерөнхийлөгч Д.Трампын "онцгүй моод" хэмээн ёжилцгоох болов.

Нэгэн жиргээч наргиан болгож “Трамп зангиагаа хийсгэхгүйн тулд скоч хэрэглэдэг юм байна. Хэрэв зөвхөн энэ зүйл л хүмүүсийг эргэлзээнд хүргэж байгаа юм бол цаашид Америкт юу тохиолдох бол оо?” гэж бичжээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ