Сайхан- Овоо сумын малчин залуучууд уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:54:43

Морь тэмээгээ уналганд эдэлж, малынхаа түүхий эдээр үйлдвэрлэл эрхлэх, нүүдэлчин өв соёлоо нандигнан хадгалж, уламжлалт арга ухаанаар мал аж  ахуйгаа хөтлөн хөгжүүлэх утга бүхий уриалгыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын залуу малчид гаргажээ.

Тус сум залуу малчдынхаа зөвлөлгөөнийг “Баялаг бүтээгчид” нэрийн дор зохион байгуулсан бөгөөд 150 гаруй малчин залуу оролцсон уг зөвлөлгөөнөөс дээрх уриалгыг гаргасан байна.

Малч эзний арга ухаан, овсгоо самбаа, ажилсаг чанараас мал аж ахуйн хувь заяа хамаардаг учраас мал сүргээ эрсдлээс хамгаалах байнгын бэлэн байдлыг хангаж, сүргийн зохист бүтцийг нутаг орныхоо онцлогт тохируулан оновчтой бүрдүүлэх, бэлчээрээ сайжруулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч байх, мал сүргээ эрүүл байлгаж, өөрсдөө сайн дурын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдах зэргээр малчдын мартаж боломгүй арав гаруй зүйлийг уриалгад сануулан дурьджээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ