Хятадын банкны систем актив хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-07 10:25:01

ЛОНДОН. /TASS/. 2016 оны дүнгээр Хятадын банкууд актив хөрөнгийнхөө хэмжээгээр Европын Холбоог гүйцэж түрүүлснээр дэлхийд тэргүүлэх боллоо. Энэ тухай "Financial Times" сонин өөрийн хийсэн судалгааны дүнд тулгуурлан мэдээллээ.

Хятад улс ДНБ-ний хэмжээгээр Европын Холбоог 2011 онд гүйцсэн юм. Өнгөрсөн оны дүн мэдээгээр, БНХАУ-ын банкуудын актив хөрөнгийн хэмжээ 33 их наяд долларт хүрсэн бол Европын Холбооных 31 их наяд, АНУ-ынх 16 их наяд, Японых 7 их наяд доллар болжээ.

Файнэншл Таймс-ын шинжээчдийн дүгнэж байгаагаар, Хятадын банкны системийн энэ амжилт нь дэлхийн санхүүгийн хямралын дараа эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий өрийн санхүүжилтээс Хятадын эдийн засгийн хамаарах хамаарал нэмэгдэж байгааг харуулж байгаа аж. Хятадын банкны системийн цар хүрээ хэт томорч байгаа явдал нь банкны санхүүжилтээс хамаарах хамаарал нь зээлийн асар их эрсдэлээр улам гүнзгийрч буйг харуулж байна гэж АНУ-ын Корнеллийн их сургуулийн эдийн засагч Эшвар Прасад дүгнэжээ.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ