Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь хууль зөрчөөгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-03 15:19:10

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь хууль зөрчөөгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

НЗД С.Батболд өчигдөр буюу энэ сарын 02-нд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан. Уг шийдвэрийг хууль бус хэмээн эсэргүүцсэн иргэд өнөөдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд эсэргүүцэл үзүүлсэн. Энэ талаар өнөөдөр ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр, “УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос зургаан нэр дэвшигч хуул зөрчиж, иргэдэд бэлэн мөнгө тараасан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Одоогоор уг асуудал шүүхийн шүүхийн шатанд байгаа. Тодруулж хэлбэл, Баянзүрх дүүрэг 41 төлөөлөгч сонгогдохоос 35 төлөөлөгч нь хуулийн дагуу сонгогдсон. Шүүхэд маргааш үүсээд байгаа нэр дэвшигчдийг оролцуулахгүйгээр МАН олонх болсон учраас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох шийдвэр гаргасан. Шүүхээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргах магадлалтай. Тэгвэл тухайэн сонгуулийн дүнд байгуулагдсан ИТХ дүүргийн Засаг даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх боломжтой” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ