БНХАУ-ын санхүүгийн салбарт үнэмлэхүй өсөлт гарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-10-20 15:43:34

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 16.1 хувиар өсөж, энэ оны гуравдугаар улиралд 1.41 триллион юань буюу 221.8 тэрбум долларт хүрсэн нь ДНБ-ий 6.9 хувийн өсөлтөөс хамаагүй дээгүүр үзүүлэлт болохыг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээлэл харуулжээ.

Санхүү болон үйлчилгээний салбар зэрэг гуравдагч шатны аж үйлдвэрийн бүх салбар өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын үзүүлэлтээс 8.6 хувиар өссөн байгааг Үндэсний статистикийн товчооны мэдээлэлд харуулсан байна.

Үндсэн аж үйлдвэрийн салбарт 4.1 хувийн өсөлт гарсан бол хоёр дахь шатны аж үйлдвэрт 5.8 хувийн өсөлт бий болжээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа боловч хөрөнгийн зах зээлийн индекс өнгөрсөн жилийнхээс 40 гаруй хувиар илүү буюу өссөн хэвээр байна. Гэсэн хэдий ч зургадугаар сараас эхэлсэн зах зээлийн донсолгоон хөрөнгө оруулалт буурахад нөлөөлжээ.

Бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажиллагааны хүрээнд БНХАУ үйлчилгээний салбарын үйлдвэрлэл болон дотоодын хэрэглээний өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хөхүүлэн дэмжиж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ