Томас Мюллерийг 100 сая еврогоор авах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-15 13:28:14

МОСКВА. /TASS/. Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” баг Германы “Бавария" клубын довтлогч Томас Мюллерыг 100 сая еврогоор авах санал тавьжээ. Энэ тухай “Бавария” клубын санхүү хариуцсан захирал Ян-Кристиан Дрессен мэдэгдсэнийг "Bild" сонин иш татан мэдээллээ.

“Үнэхээр ийм яриа хөөрөө болсон төдийгүй дараа нь Англиас факс ирсэн. Гэсэн хэдий ч бид Мюллерыг зарах асуудлыг хэлэлцээгүй байна. Хэрвээ тоглогч бидэнд таарч тохирч байгаа бол их хэмжээний мөнгөнөөс болоод тоглогчийнхоо "форм"-ыг алдагдуулах нь гоомой хэрэг болно” гэж Дрессен ярьжээ.

Мюллер бол хар багаасаа “Бавария” клубт хөлбөмбөг тоглохыг заалгаж хүмүүжсэн тамирчин бөгөөд 2009 оноос эхлэн тус багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байгаа юм. Энэ улиралд тэрбээр 26 тоглолтод оролцохдоо 4 гоол оруулж, 9 удаа оновчтой дамжуулалт хийжээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ