4.2 тэрбум хүн интернэтэд ордоггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-20 09:42:22

ЛОНДОН. /CNN/. Дэлхийн олон улсад Google, Facebook-г хэрэглэж хэвшээгүй байна.

НҮБ-ын Өргөн сүлжээний комиссын мэдээлснээр, дэлхийн хүн амын 57 хувь буюу 4.2 тэрбум хүн интернэтэд байнга ордоггүй  бөгөөд нийт интернэт ашиглалтын хүрээний өсөлт 2014 онд 8,6 хувь байснаа 2015 онд 8,1 хувь болж буурах төлөвтэй байна.

Утсан болон тогтмол захиалгын 70 хувь нь Ази-Номхон далайн болон Америкийн бүс нутагт төвлөрчээ.

2021 он гэхэд дэлхийн хүн амын 60 хувь нь сүлжээнд нэвтэрсэн байна гэсэн мэдээ байдаг ч баян, ядуу үндэстнүүд хоорондын ялгааг бодлогын идэвх санаачилгаар нөхөхгүй бол байдал өөрчлөгдөхгүй хэвээр байх аж.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ