"Хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн нэгдсэн холбоо"-той боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-02-14 13:41:00

"Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо" байгуулснаа өнөөдөр Берлин бургерт болсон Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд зарлав.

 “Монгол Улсын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн 22 холбоо нэгдэн энэхүү холбоог байгуулав.

Холбоо байгуулснаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийн гарцыг тодорхойлох,  үүрэг, хариуцлагатай ажиллахад оршиж байгаа аж.

 Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажилтан ажиллагсдын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүй, стандарт, журмыг боловсруулах, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдын  ур чадварыг дээшлүүлэх сургалт семинар зэрэг олон ажлыг  зохион байгуулахад чиглэж байгаа аж. 

Манай холбоонд "Мэргэжлийн мэргэшсэн зөвлөх инженер, мастер тогооч, туслах тогооч үйлчилгээний ажилтан, зөөгч, брамен зэрэг хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд нэгдэж буйгаараа онцлог юм” гэж тус холбооны дэд ерөнхийлөгч Д.Буяндэлгэр  хэллээ.

 

Р.Хишигжаргал

 

 

 

 

 

Холбоотой мэдээ