Архангай аймгийн хэмжээнд 3800 гаруй ахмад Насны хишиг хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-14 12:37:40

Засгийн газрын тогтоолоор 65-аас дээш настай ахмадуудад Насны хишиг олгохоор болсон. Энэ дагуу Архангай аймгийн хэмжээнд 3823 ахмад Насны хишиг авах тоо гарчээ.

Хоёрдугаар сарын 13-ны байдлаар нийт ахмадын 87,5 хувь нь буюу 3347 ахмад Насны хишгээ авахаар бүртгүүлжээ. Сумдаас Батцэнгэл, Булган, Өгийнуур, Төвшрүүлэх, Хангай, Цахир сумын ахмадууд бүртгэлээ бүрэн хийлгэсэн байна.

65 нас хүрсэн ахмадууд тухайн жилийн 6-р сарын 30-наас өмнө бүртгэлээ хийлгэхгүй бол насны хишгийн мөнгийг нөхөж олгохгүй юм байна.

О.Амарзаяа

 

Холбоотой мэдээ