40 гаруй сая төгрөгийн бараа борлуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2017-02-13 16:02:38

Энэ оны хоёрдугаар сарын 10-наас 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотноо болсон  “Цагаан сар-2017” үзэсгэлэн  худалдаагаар бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс 40 гаруй сая төгрөгийн  бараа борлуулжээ.

Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 14 сумаас гадна Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Улаанбаатар хотын нийт 104 аж ахуй нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулсан байна.

Хэрэглэгчид гадны улсад үйлдвэрлэгдсэн бараа бус эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, гар урлал, бусад эд таваарыг худалдан авах сонирхол их байлаа. Үйлдвэрлэгчид ноднин жилийн үзэсгэлэн худалдаанаас даруй хоёр сая төгрөгийн борлуулалт илүү хийсэн гэж ХХААГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр ярив.

"Цагаан сар-2017" үзэсгэлэн худалдааны "Шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч"-ээр Сайншанд сумын иргэн Б.Отгонтогтох, “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр  Сайншанд сумын иргэн Г.Боль, “Шилдэг хүнс үйлдвэрлэгч”-ээр Замын-Үүд сумын иргэн Н.Уламбаяр, “Шилдэг зохион байгуулалттай сум”-аар Сайхандулаан сум тус тус шалгарав.

Х.Эрдэнэбулган.

Холбоотой мэдээ