Хэнтий аймгийн прокурор ажлаа хүлээлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-13 13:15:57

Хэнтий аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөхөөр тус аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор ажиллаж байсан Б.Одгэрэл өнөөдөр томилогдлоо. Ажлыг УЕП-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга н.Чулуунбаатар хүрэлцэн ирж хүлээлцлээ.

Б.Одгэрэл нь МУИС-ийн Хуульзүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2007 оны нэгдүгээр сараас Хэнтий аймгийн прокурорын газарт туслах прокуророор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс орлогч прокуророор томилогдон ажиллаж байсан юм

Хэнтий аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөхөөр 5 жил ажилласан Д.Энхбаяр дарга Улаанбаатар хотын Баянгол дүүргийн прокурын газарт томилогдоод байгаа аж.

Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг ханган төрийн өмнөөс хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх хариуцлага бүхий хуулийн байгууллага юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ