Перугийн Ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрөл өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-10 14:33:09

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразилын “Odebrecht” барилгын компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж буй Перугийн Ерөнхийлөгч асан Алехандро Толедог баривчлах зөвшөөрлийг шүүгч Ричард Консепсьон Каруанчо өгсөн байна. Өмнө нь түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Бразилын “Odebrecht” компанид авто зам барих зөвшөөрөл олгосныхоо хариуд Толедо болон түүний засаг захиргааны зарим төлөөлөгчид тус компаниас 20 сая ам.долларын хахууль авсан тухай Перугийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн мэдээлсээр байгаа юм. Хахуулийн мөнгөнөөс 11 саяыг нь Толедо авчээ. Энэ хэргийг мөрдөн шалгах хүрээнд  түүний гэрт нэгжлэг хийсэн байна.

Харин өөрийг нь авлига авсан гэж мэдээлж байгааг Толедо эрс үгүйсгэн няцаажээ. Тэрбээр одоо Францад байгаа аж.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ