Аргентин-Бразилын нөхөрсөг тоглолт Австралид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-10 10:55:15

МОСКВА. /TASS/. Аргентин болон Бразилын хөлбөмбөгийн шигшээ багууд 6 дугаар сарын 9-нд Австралийн Мельбурн хотод нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ тухай Бразилын хөлбөмбөгийн холбоо мэдээллээ.

Нөхөрсөг тоглолт 100 мянган хүний суудалтай “Мельбурн Крикет Граунд” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ одоогийн чансаанд Аргентины шигшээ баг 1635 оноогоор тэргүүлж байгаа бол Бразилын баг 1544 оноогоор удаалж байна.

Энэ хоёр баг хамгийн сүүлд хоорондоо 11 дүгээр сард 2018 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны тэмцээнд учраа таарч тоглоход бразилчууд өөрийн талбайд Аргентины шигшээг 3:0 харьцаагаар бутниргэжээ.

Өмнөд Америкийн энэ хоёр баг хоорондоо нийт 112 удаа тоглосноос Бразилын хөлбөмбөгчид 45 удаа, аргентинчууд 41 удаа ялж, 26 тоглолт нь тэнцээгээр өндөрлөсөн байна. Нийт 112 тоглолтод Аргентины баг 170 гоол, бразилчууд 169 гоол оруулжээ. 

О.Барс  

 

Холбоотой мэдээ