УИХ дахь МАН-ын бүлэг "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.
Бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцэж буй юм. Ажлын хэсгээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монгол зэс"-д худалдсан нь Төрийн өмчийн тухай, Олон улсын гэрээний тухай зэрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, төрийн эзэмшилд авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.
Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 07-нд хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан юм.
Ч.Ариунболд