Нийтийн эзэмшлийн талбайд түлээ мод худалдахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-07 23:45:12

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захиаргаанаас нийтийн эзэмшлийн талбай болох сумын 9-р багт байрлах Сондор дэлгүүрийн урд хэсэг, захын ойр орчин түлээ зарж буй иргэдэд түлээ түлш худалдан борлуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн нийтийн эзэмшлийн талбайд арьс, шир худалдан авч байгаа иргэдийг Дулаан–Уул захын хашаанд орж үйл ажиллагаа явуулах шаардлагыг хүргүүлжээ.

Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, байгалийн нөөц, зах орчмын хальтиргаа гулгааг арилгуулах хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсны дүнд дээрх сануулгыг өгчээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ