Нэгдсэн эмнэлэгт таван камер суурилуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-06 23:41:14
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн хэсэгт он гарснаас хойш ачаалал ихэссэн юм. Энэ үеэр халаасны хулгайн гэмт хэрэг 14 удаа гарч иргэдийг бухимдуулсан аж. Иргэд хувцсаа өлгүүрт өгөх үедээ эд зүйлээ мартаж явсанаас хулгайчдын олз болдог гэдгийг Төв аймгийн Цагдаагийн газраас хэлж байна.

Иймд аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс өлгүүр болон цахим бүртгэлийн хэсгээс үйлчлүүлэгчдийн эд зүйлс алдагдаад байгаа асуудал дээр анхаарлаа хандуулж, иж бүрэн камержуулах талаар орон нутгийн удирдлагуудад хүсэлт гаргасан юм. Энэ дагуу Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс таван ширхэг камерыг 2.5 сая төгрөгөөр авч суурилуулахаар болсон гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг хэллээ.

Ингэснээр хулгайн гэмт хэрэг гарсан тохиолдолд үйлдэл дээр нь барих боломжтой болж байгаа юм.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ