АН-ын Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг орон даяар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын Үндсэн дүрмийн төслийг анхан, дунд шатны намын байгууллагууд, Ардчилсан намын VII их хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг өнөөдөр орон даяар эхэллээ.
Тус намын гүйцэтгэх зөвлөл өмнө нь хуралдаж намын шинэ дүрмийн төслийг хэлэлцсэн. Дүрмийн төслийг Дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж танилцуулсан юм.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шинэ дүрмийн төслийг хэлэлцэж, улс орон даяар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул ийнхүү хэлэлцүүлэг явуулж байгаа аж. Намын байгууллагууд, VII их хурлын төлөөлөгчдийн гаргасан санал тусгаж, улмаар энэ сарын 12-нд болох VII их хурлаар намын шинэ дүрмийг батлах юм.
Б.Туул