“Архангайд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдаа анх удаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-06 12:52:02

"Архангайд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдааг анх удаагаа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд амйгийн төвд зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэн нь жил бүр зохиогддог “Архангайн түншлэл” үзэсгэлэнгээс өөр юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн санаачилгаар зохион байгуулж байгаа “Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд зөвхөн Архангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэгддэг бараа, бүтээгдэхүүнүүд болох гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гар урлал, эсгий ноосон урлал, гутал, хувцас, дээл гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн байх юм. Мөн энэ үзэсгэлэн худалдаа нь ямар нэг түрээсийн төлбөргүй болох тул Архангайн жижиг дунд бизнес эрхлэгч ААН, иргэд өргөнөөр оролцох боломжтой ажээ.

Дашрамд дурдахад, “Архангайд үйлдвэрлэв” таван давхар худалдааны төвийг энэ онд барихаар төлөвлөж барина. Энэ зорилтын эхний ажлуудын эхлэл нь энэхүү “Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа юм.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ