Хэнтий аймгийн тэргүүний сумд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-01 20:08:58

Хэнтий аймгийн сумдын ЗДТГ-ын 2016 оны үйл ажиллагааг дүгнэхэд Баян-Овоо сум тэргүүн байр, удаах байрт Батноров, Норовлин сумд шалгарчээ. 

Тус аймгийн сумдын Засаг дарга нарын нэгдсэн зөвлөлгөөн семинар хоёр өдрийн турш Чингис хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр сумдын Засаг дарга, ЗДТГ-ын 2016 оны үйл ажиллагааг дүгнэж, тэргүүний гурван сумыг шалгаруулж, аймгийн Засаг дарга Н.Ганбямба сумдын Засаг дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулсан юм. 

Мөн энэ үеэр Мерси Кор ОУБ-аас хандивлаж буй “Зудыг давсан зузаан туршлага” номыг малчдад өгөхөөр сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ