“Лалын улс”-ын хамсаатнууд байж болзошгүй хүмүүсийг Туркт баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-19 11:43:24

АНКАРА. /AP/. Туркийн цагдаа нар ням гарагт буюу 10 дугаар сарын 17-нд терроризмтой тэмцэх 17 ажиллагааг Истанбул хотод явуулсан тухай “Today's Zaman” сонинд мэдээлжээ. Эдгээр ажиллагааны үеэр террорист “Лалын улс” бүлэглэлийн хамсаатнууд байж болзошгүй 50 хүнийг баривчилсан байна.

Баривчлагдсан хүмүүс бүгд гадаадын иргэд аж. Тэд Туркээр дамжин Ирак, Сири дэх мөргөлдөөний бүсэд очихоор төлөвлөж байжээ. Гэхдээ баривчлагдсан хүмүүс аль улсын иргэд болохыг мэдээлээгүй байна.

Дээрх ажиллагаануудыг 10 дугаар сарын 10-нд  Туркийн нийслэл Анкара хотод үйлдсэн хоёр халдлагын дараа явуулсныг онцлон тэмдэглэж байна. Хамгийн сүүлд мэдээлснээр халдлагын улмаас 102 хүн амиа алджээ. Террорист бүлэглэлүүдийн нэг нь ч халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ