Хүүхдийн тасагт есөн төрлийн багаж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-31 10:18:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг дарга өөрийн нөөц сангаасаа 18 сая төгрөг төсөвлөж Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт шаардлагатай есөн төрлийн багаж, тоног төхөөрөмж олгов.

Тухайлбал хүчил төрөгч өтгөрүүлэгч, шарлагын аппарат, ус шүүгч, утлагын аппарат, кардиомонитор, пултс-оксиметр, зайнаас халуун хэмжигч, зүрхний бичлэгийн аппаратууд зэрэг төхөөрөмжүүд багтаж байгаа бөгөөд эдгээр нь өвчилсөн хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд ихээхэн ач холбогдолтой гэдгийг тус тасгийн хамт олон хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл буурч байгаа гэдгийг эмч нарын зүгээс дурдаж байв. Хамгийн гол нь хүүхдэдээ тавих анхаарлаа хэзээ ч сулруулж болохгүй бөгөөд монгол аргаар эмчилж байхыг зөвлөж байсан юм.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал багаж, төхөөрөмжөө хүүхдийн тасагт гардуулан өгсний дараа Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ар гэрийнхний санал бодлыг сонссон юм. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ